| | USD/MNT 0₮

ЗГ: Өнөөдрөөс эхлэн сургалтын төвүүдийг НЭЭНЭ

Улсын Онцгой комиссын 21 дүгээр хуралдаанаар мэргэжлийн/богино хугацааны/ сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гарсан. Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, Засгийн газрын хуралдаанд оруулсан юм. Тэгвэл дөнгөж сая Засгийн газар хуралдаж, сургалтын төвүүдийг нээхээр шийдвэрлэлээ. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх 12 асуудал дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг батлав. Ингэснээр өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээнэ. 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна.

Сургалтын төвүүдэд:  

  • биеийн халуун үзэх,
  • амны хаалт зүүх,
  • аль болох цахим сургалт хийх,
  • ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,
  • нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,
  • анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
  • Хоёр цаг тутамд агаар сэлгэх,
  • хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,
  • сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор хоёр цаг тутам цэвэрлэх,
  • анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,
  • ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,
  • анги танхимд хооллохгүй байх,
  • урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх юм.
ЗГ: Өнөөдрөөс эхлэн сургалтын төвүүдийг НЭЭНЭ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.