| | USD/MNT 0₮

ТЕГ:Ш.Амгаланг гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх хэрэгт буруутган баривчилсан

Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгаланг цагдан хорьсон талаар мэдээлсэн билээ. Түүнийг жиргэснийх төлөө цагдан хорьсон гэдгийг ар гэрийнхэн нь хэлсэн юм.

Тэгвэл ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Баярхүү “Жиргээнд идэвхтэй байдагтай холбогдуулан баривчлаагүй. Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх асуудал шүү дээ. Эрүүгийн хуулийн 19.4-т заасны дагуу гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулаад Монгол Улсын нэр бүхий иргэдийг шалгаж байгаа.

Энэ ажиллагааны хүрээнд тодорхой иргэдийг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд баривчилсан. Зарим иргэдийг үргэлжлүүлэн хорих асуудлаар зөвшөөрөл авахаар прокурор, шүүхэд саналаа хүргүүлсэн. Заримыг нь үргэлжлүүлэн шалгана. Нууцын зэрэглэлтэй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Энэ ажиллагааны хүрээнд тодорхой иргэдийг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд баривчилсан. Зарим иргэдийг үргэлжлүүлэн хорих асуудлаар зөвшөөрөл авахаар прокурор, шүүхэд саналаа хүргүүлсэн. Заримыг нь үргэлжлүүлэн шалгана. Нууцын зэрэглэлтэй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.