| | USD/MNT 0₮

ГХЯ:THE HU хамтлаг эх орондоо ирсэн

Монголын “The Hu” хамтлаг Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирснийг хамтлагийн продюсер Б.Дашдондог үгүйсгэсэн мэдээллийг өчигдөр хийсэн байсан.

Тэгвэл өнөөдөр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The Hu” хамтлагийнхан багтсан байдаг. Тус хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдсэн.

Энэ бүх нислэгт “The Hu” хамтлагийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гээд хүсэлтийг нь хүлээж авдаггүй байсан.  Хамтлагийн залуус бидний шаардлагад маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр тавдугаар сар гарчихлаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “The Hu” хамтлагийнхан тэвчээртэй хүлээсэн. Харин энэ удаа Улсын онцгой комиссоос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн” гэв.

Магадгүй хамтлагийн продюсер нь хэн нэгэн хүний боломжийг булаагаад эх орондоо ирсэн гэж бодох вий гэсэн болгоомжлолоос айгаад дээрх мэдээллийг үгүйсгэсэн байж болох юм.

“The Hu” хамтлаг Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирснийг хамтлагийн продюсер Б.Дашдондог үгүйсгэсэн мэдээллийг өчигдөр хийсэн байсан.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.