| | USD/MNT 0₮

Л.МӨНХТҮШИГ:ДАРААГИЙН НИСЛЭГИЙГ ТУРК, ЭНЭТХЭГ УЛС РУУ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээлэл хийлээ. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнгөрсөн гурван нислэгээр транзит, Сөүлд оршин сууж байгаа иргэд, Франкфуртээс Европт байгаа иргэдээ авч ирсэн. Тодруулбал, 28 улсаас 800 гаруй иргэнийг татан авсан байна. Мөн уг нислэгээр Монгол Улсад гацаж, эх нутаг руугаа буцаж чадахгүй байсан гадаадын 24 орны 132 иргэн нутаг буцах боломж олгон буцаасан. 

Хэдийгээр гурван нислэгээр 800 гаруй иргэнээ авч ирсэн ч цаана нь 35 орноос 10076 хүн эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд байна. УОК-ын шийдвэрийн дагуу дараагийн нислэгийг Турк, БНЭУ руу хийхээр төлөвлөж байна. Мөн БНСУ руу дахин зайлшгүй нислэг хийх шаардлагатай байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

 

Өнгөрсөн гурван нислэгээр транзит, Сөүлд оршин сууж байгаа иргэд, Франкфуртээс Европт байгаа иргэдээ авч ирсэн. Тодруулбал, 28 улсаас 800 гаруй иргэнийг татан авсан байна. Мөн уг нислэгээр Монгол Улсад гацаж, эх нутаг руугаа буцаж чадахгүй байсан гадаадын 24 орны 132 иргэн нутаг буцах боломж олгон буцаасан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.