| | USD/MNT 0₮

Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирус ИЛЭРЧ, батлагдсан 41 тохиолдол боллоо

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхийн 215 оронд тархаад буй коронавирусийн халдвараар өвчлөгсдийн тоо 3,6 сая давж, уг вирусийн улмаас 252 мянган хүн амь насаа алджээ.

Халдварын тоогоороо АНУ, Итали, Испани, ХБНГУ тэргүүлж, ОХУ удаалж байна. ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 10 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

Харин манай улсад өчигдрийн байдлаар вирус судлалын таван лабораторид 307 хүний шинжилгээ хийгдсэн. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д ирсэн 275 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар зургаан хүнд шинжилгээ хийхэд илрээгүй. Өчигдөр сошиалаар тарсан Дорнодын нэг иргэнд халдвар илэрсэн гэдэг мэдээлэл бол худал. Хоолой нь өвдсөн, халуурсан байсан. Франкфуртын нислэгээр ирсэн иргэдээс нэг хүнд коронавирус илэрлээ. Ингээд манай улсад батлагдсан 41 тохиолдол бүртгэгдлээ.

Мөн халдвар авсан Туркийн иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарч байна. Ингээд манай улсад эмчлэгдэж буй гадаадын бүх иргэн эдгэрсэн гэсэн таатай мэдээ байна” хэмээн онцоллоо.

Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирус ИЛЭРЧ, батлагдсан 41 тохиолдол боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.