| | USD/MNT 0₮

Ихрүүдийн баярын өдөр гурван ихэр охиноор Монгол Улс бүл нэмжээ

Энэ сарын 01-нд өнгөрсөн баасан гарагт Ихрүүдийн өдөр тохиосон байлаа. Тэгвэл эл өдөр Монгол Улс гурван ихэр охиноор бүл нэмжээ. Тодруулбал, нэгдүгээр амаржих газарт залуус хос гурван охиноо өлгийдөн авсан бөгөөд нэг хүүтэй аж. Ийнхүү дөрвөн хүүхэдтэй болсон байна. 

Дашрамд дуулгахад, Монгол Улсад 2019 оны жилийн эцсийн байдлаар 18 хүртэлх насны нийт ихэр хүүхэд 18,228 байжээ. Үүнээс 17,918 нь хоёр ихэр, 310 нь гурван ихэр хүүхэд байсан аж. Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 2,010 ихэр мэндэлсний 1,969 нь хоёр ихэр, 41 нь гурван ихэр гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Монгол Улсад 2019 оны жилийн эцсийн байдлаар 18 хүртэлх насны нийт ихэр хүүхэд 18,228 байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.