| | USD/MNT 0₮

ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын дарга асан Ш.Амгаланг жиргэснийх нь төлөө баривчилжээ

Өчигдөр орой 22.00 цагийн үед Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын газрын дарга асан Ш.Амгалангийн гэрт нэгжлэг явуулж, баривчилсан байна.

Түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьжээ. Энэ талаар түүний ар гэрийнхэн хэвлэлд ханджээ.

Эхнэр Д.Оюунгэрэлийн ярьснаар одоог хүртэл нөхөртэйгөө холбоо тогтоож чадахгүй байна. Өчигдөр нөхөр, охины хамт салхилж явахад гурван машин хөндлөн зогсоод, арав гаруй хүмүүс гарч ирэн, нөхрийн минь толгойд хар уут углаад аваад явсан. Хаанаас ямар хүмүүс явж байгаагаа хэлээгүй. Дараа хэлнэ гэсэн. Замд явж байхад утас хурааж авсан. Ингэж явсаар байгаад манай гэрт очиж, гэрт нэгжлэг явуулсан.

Энэ бол үнэхээр хууль бус үйлдэл болсон. Твитерт жиргэлээ гэж баривчилсан гэж үзэж байна. Миний нөхрийн амь насанд ямар нэг зүйл тохиолдвол амийг нь нэхнэ гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Тагнуулын ерөнхий газрын Гадаад тагнуулын газрын дарга асан Ш.Амгалангийн гэрт нэгжлэг явуулж, баривчилсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.