| | USD/MNT 0₮

Албан үүргээ гүйцэтгэж шаардлага тавьсан цагдаа нарыг зоджээ

Энэ амралтын өдрүүдэд бар цэнгээний газрын гадна болон дотор албан үүргээ гүйцэтгэж шаардлага тавьсан долоон цагдааг зодсон байна.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж Өчигдөр 17 цагдаа эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. 200 гаруй хүн хоорондоо шамбааралдсан байдалтай байсан баар бий. Чикаго баар гэхэд халуун хэмжигч байхгүй. Хоорондын зай байхгүй, 80 хүнтэй. Тарах цагтаа тарахгүй асуудал гаргасан. Тараах гээд очсон цагдааг зодож, хүчирхийлсэн. Мөн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд халуун хэмжигчгүй, 45 хүнтэй ажиллаж байсан баар байна. Бармен зөөгч нар нь амны хаалтгүй үйлчилж байсан гэх мэт зөрчлүүд гаргасныг баримтжуулсан байгаа.  

Хагас сайны орой баар, цэнгээний газруудад шаардлага тавьж ажилласан 7 цагдаа бааранд үйлчлүүлж байгаа иргэдэд зодуулсан.

Мөн үйлчилгээнд ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнууд хүртэл иргэдэд ЭМЯ-наас тавьж буй шаардлагыг тавихад иргэд “Та хэд мөнгөө авсан бол болоо биздээ” хэмээн ажилчдыг зодсон асуудал ч гарсан. Олон сараар хаалттай байсан учир асуудал саяны гурван хоногт маш хүндэрсэн” гэв.

Ийнхүү цагдаагийн алба хаагчдын биед халдаж зодсон иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн хариуцлага тооцохыг Хотын дарга С.Амарсайхан холбогдох удирдлагуудад үүрэгдэв.

Хагас сайны орой баар, цэнгээний газруудад шаардлага тавьж ажилласан 7 цагдаа бааранд үйлчлүүлж байгаа иргэдэд зодуулсан.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.