| | USD/MNT 0₮

НЗДТГ-ын дарга Р.Батрагчааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Нийслэлийн удирдлагууд дөнгөж сая цаг үеийн асуудлаар хуралдсан. Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэлэлцсэн бөгөөд амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай уялдулан баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг дахин 2020 оны тавдугаар сарын 31-нийг дуустал зогсоолоо.

Мөн тус хурлаар зарим алба хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэхдээ "Зарим алба хаагчийн сахилга бат, ёс зүй зэрэг асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй байна. Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын уялдааг хангах чиглэлд ажил цалгардаж байгаа учраас НЗТДГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна" хэмээн онцоллоо.

НЗДТГ-ын дарга Р.Батрагчааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.