| | USD/MNT 0₮

БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Дэлхий нийтээр тархаад буй “КОВИД-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Улсын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Улс орны эдийн засаг, нийслэлийн төсвийн хүндрэлтэй асуудал, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал гээд шил, шилээ даран үүсэж байгаа учраас хэд хэдэн бизнесийн үйл ажиллагааг нээх нь зүйтэй гэж Нийслэлийн Засаг дарга үзсэн. Халдварын тохиолдлууд бүгд гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирж, дотооддоо өвчний тархалт илрээгүй тул тодорхой хэмжээнд эдийн засгаа тэлэх бодлого явуулж, халдвар хамгааллыг хангасан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэсэн. Үүнд, үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн танхимын сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээсэн. Гэтэл "Амралтын өдрүүдээр үүссэн нөхцөл байдлаас харахад ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийгээд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна. Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн мэдэгдлээ. 

Харин сургалтын төвүүдийн хувьд Нийслэлээс шийдэхгүй, БСШУСЯ шийдвэрлэх юм. Иймд Нийслэлээс УОК-т санал хүргүүлсэн байна.

ШУУД ҮЗЭХ: 

БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.