| | USD/MNT 0₮

Хоёр иргэн эдгэрч, ажиглалтын шатанд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн яамны 24:00 цагийн 119 тусгай дугаарт нийт 201 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Турк, Швед, Австри улсаас тус тус нэг иргэн коронавирусийн талаар эмнэлзүйн зөвлөгөө авчээ. Швед улсын иргэнээс коронавирус илэрч, биеийн байдал хөнгөн учраас гэрээр тусгаарлагджээ. 

Өнөөдрийн байдлаар ажиглалтад 1041 гаруй хүн байна. 270 хүн өчигдөр ажиглалтад орсон бол 150 хүн ажиглалтаас гарсан. Өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүнийг ХӨСҮТ болон сувилалын газарт тусгаарласан байгаа. Биеийн байдал хэвийн байна.

Нэг сараас хойш иргэд амны хаалтаа зүүж, гараа сайн угааж байгаа учраас амьсгалын замын халдварт болон томуу томуу төст өвчлөл буурчээ. 

Гуравдугаар сарын 26 нд өвдөж ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр иргэн эдгэрч, дараагийн шатанд шилжлээ. Ингээд нийтдээ 11 хүн эдгэрч эмнэлгээс гарсан гэсэн үг. 

Өнөөдрийн байдлаар халдварын тоо 40-д хүрсэн байгаа. Халдвартай иргэдийн дотор онцолж хэлбэл, элэгний хорт хавдартай өндөр настан эмчлэгдэж байна. Завхан аймгаас ирүүлсэн гурван хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна.

Франкфурт хотоос ирсэн иргэдийн дундаас нэг вирус илэрсэн. Ойр тойрны хавьтал болсон хүмүүсийг нь шинжилгээнд оруулсан. Бусад нь эрүүл гэсэн гэсэн үг. Нийтдээ 500 гаруй хүнд шинжилгээ хийсэн. Өчигдөр БНСУ-аас ирсэн 270 гаруй иргэний шинжилгээг өнөөдөр хийж байна. Ингэснээр нийтдээ 800 гаруй хүнд халдвар илрүүлэх шинжилгээ хийж байна гэдгийг албаны эх сурвалж хэллээ. 

 

Гуравдугаар сарын 26 нд өвдөж ХӨСҮТ-д эмчилгээнд орсон хоёр иргэн эдгэрч, дараагийн шатанд шилжлээ. Ингээд нийтдээ 11 хүн эдгэрч эмнэлгээс гарсан гэсэн үг.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.