| | USD/MNT 0₮

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 14-нд хуралдуулна

Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит хоёр удаагийн хуралдаанаа өнжөөсөн юм. Цаг үеийн нөхцөл байдал болон яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит XXXIII хуралдаанаа тавдугаар сарын 14-ний өдөр цахимаар хуралдуулахаар тогтлоо. Тус хурлаар шинэ коронавирусний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний  ажлын явцыг сонсож, тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 14-нд хуралдуулна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.