| | USD/MNT 0₮

Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан нийт тохиолдлын тоо 3,566,111-т хүрч, уг вирусийн улмаас 248,285 хүн нас баржээ. Яг одоо халдварын голомт болоод буй ОХУ-д нэг хоногийн дотор коронавирусийн халдварын 10,633 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 134,687 хүрчээ. 

Харин манай улсын хувьд ажиглалтад 1140 хүн байгаа бол 155 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 274 иргэнээс шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингээд манай улсад батлагдсан 40 тохиолдол боллоо. 

Яг одоо манай улсад эмчлэгдэж буй 28 хүн бий. Энэ дунд коронавирусийн халдвар авсан өндөр настай, элэгний хорт хавдартай хүн эмчлүүлж байгаа талаар ХӨСТҮ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирус ИЛЭРЛЭЭ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.