| | USD/MNT 0₮

Өнжмөл өвс шатсаны улмаас нэг иргэн амь насаа алджээ

Өнжмөл өвс шатсаны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдрүүдэд гарлаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай /Хайлаастын шинэ эцэс/ өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар 03-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан байна. Уг дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 15 км замыг туулан 17.16 цагт очиж, 1.5 га талбайд өнжмөл өвс байсныг 15 минут ажиллаж унтраасан. Харин гал түймэрт тус дүүрэгт оршин суух 51 настай иргэн С өртөж нас барсан байна. Энэхүү хэргийг ЧД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа юм.

Өнжмөл өвс шатаасны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч амралтын өдрүүдэд гарлаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай /Хайлаастын шинэ эцэс/ өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар 03-ны өдрийн 16:58 цагт хүлээн авсан байна. Уг дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 15 км замыг туулан 17.16 цагт очиж, 1.5 га талбайд өнжмөл өвс байсныг 15 минут ажиллаж унтраасан. Харин гал түймэрт тус дүүрэгт оршин суух 51 настай иргэн С өртөж нас барсан байна. Энэхүү хэргийг ЧД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.