| | USD/MNT 0₮

АТГ: Авлигын гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл бүрэн арилаагүй газруудад зөвлөмж хүргүүлэв

Авлигатай тэмцэх газар авлигын гэмт хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Зөвлөмж хүргүүлэв.

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр авсан арга хэмжээний биелэлттэй танилцахад Мөрдөгчийн мэдэгдэлд дурдагдсан зарим арга хэмжээг огт хэрэгжүүлээгүй, мэдэгдлийн хариуг хугацаанд нь өгөөгүй, авлигын гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл бүрэн арилаагүй байв.

Иймд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналтыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулалтын болон авлигаас урьдчилан сэргийлэх талаар бодитой арга хэмжээ авахыг зөвлөв.

Зөвлөмжийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

Авлигын гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл бүрэн арилаагүй газруудад зөвлөмж хүргүүлэв
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.