| | USD/MNT 0₮

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ДОТООДДОО ТАРХААГҮЙ ДӨРВӨН УЛСЫН НЭГЭЭР МОНГОЛ ТОДРОВ

Монгол Улс өнөөдрийн байдлаар ковид 19-ийн халдвар авсан 39 батлагдсан тохиолдолтой болов. Эдгээр тохиолдлууд бүгд гаднаас онгоцоор зөөвөрлөгдөн орж ирсэн. Түүнээс манай улс дотооддоо алдаж, халдвар тархаагүй улсуудын нэгээр торойж байна.  

Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар дотооддоо голомтлон тархаагүй улс орны тоо гарын таван хуруунд багтаж байна. Хамгийн сүүлийн шинэчлэгдсэн мэдээллээр АНУ, Европ тивийн улс орнуудад бүгдэд нь дотооддоо халдвар голомтлон тархжээ.

Харин халдвар дотоодод нь тархаагүй дөрвөн улс үлдсэн байна. Гэхдээ бүгдэд нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгджээ. Эдгээр таван улсад Африк тивээс Мавритан, Анголын бүгд найрамдах улс, Ази тивээс Бутан болон Монгол байна. Уг нь Тажикистан улсад халдвар тархаагүй байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт 15 тохиолдол бүртгэгдэж, халдвар дотооддоо тархсан улсаар тодорсон юм. 

Нийт 217 улс оронд халдвар голомтлон тархсанаас  175-д нь нас баралт бүртгэгджээ. 

Монгол Улс өнөөдрийн байдлаар ковид 19-ийн халдвар авсан 39 батлагдсан тохиолдолтой болов. Эдгээр тохиолдлууд бүгд гаднаас онгоцоор зөөвөрлөгдөн орж ирсэн. Түүнээс манай улс дотооддоо алдаж, халдвар тархаагүй улсуудын нэгээр торойж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.