| | USD/MNT 0₮

ХАЛЗ БАРИЛДААНД УЛСЫН ХАРЦАГА ЦОЛТНУУД ИЛҮҮРХЭЖ ЯЛАЛТ БАЙГУУЛАВ

Үндэсний бөхийн холбоо болон "Хамаг Монгол студи" хамтран энэ оны анхны томоохон барилдааныг өчигдөр анх удаа Монголд үзэгчгүйгээр буюу онлайнаар амжилттай зохион байгуулав. Учир нь хөл хориотой байгаа энэ үед олныг нэг дор цуглуулж бөх барилдуулахыг илүүд үзээгүй юм. 

Энэхүү халз барилдаанаас олсон орлогыг Улсын онцгой комисс болон ХӨСҮТ-д цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад хандивлахаар болжээ. 

Тэмцээн зохион байгуулагдах байршлаас гадна халз барилдаанд зодоглох байсан Улсын харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр, улсын начин Б.Амарзаяа нар хувийн шалтгааны улмаас оролцоогүй бөгөөд тэднийг орлож аймгийн арслан Ц.Мөнхбаяр зодоглов.

Ийнхүү таван улсын харцага цолтон, дөрвөн улсын начин цолтон, нэг аймгийн арслан цолтон таван тойрогт өрсөлдөөний эцэст Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Бэгзсүрэн, М.Бадарч зэрэг цолтнууд 13-12 гэсэн харьцаатай улсын начин цолтнуудыг илүүрхэж, энэ удаагийн хандивын сайн үйлсийн барилдаанд түрүүллээ. 

Үндэсний бөхийн холбоо болон "Хамаг Монгол студи" хамтран энэ оны анхны томоохон барилдааныг өчигдөр анх удаа Монголд үзэгчгүйгээр буюу онлайнаар амжилттай зохион байгуулав. Учир нь хөл хориотой байгаа энэ үед олныг нэг дор цуглуулж бөх барилдуулахыг илүүд үзээгүй юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.