| | USD/MNT 0₮

Д.Нямхүү: Бельгиэс ирсэн иргэн эх орондоо үлдэхээр шийдсэн

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий даяар коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 3,484,176-д хүрч, уг вирусын улмаас 244,778 хүн нас бараад байгаа юм.

Нийт халдварын тоогоороо АНУ-ын дараагаас Итали улс орж байгаа. АНУ-ын хувьд энэ жилд танхимын сургалтуудыг нээхгүй гэдгээ мэдэгджээ.

Харин яг одоо халдварын голомт болоод буй ОХУ-д нэг хоногийн дотор 10 мянга орчим шинэ тохиолдол нэмэгдэж, хөл хорионы дэглэмийг чангатгахаар болжээ.

Манай улсын хувьд 24 цагийн дотор сэжигтэй тохиолдол илрээгүй. 228 хүний шинжилгээ хийгдсэн, коронавирус илрээгүй.

Гурван чартер нислэгээр 800 гаруй иргэн эх орондоо ирсэн. Өглөө Франкфурт-Улаанбаатарын нислэг газардсан. Одоо тусгаарлах ажиллагаа явагдаж байгаа.

Харин коронавирусийн халдвар авсан байсан Бельги улсаас ирсэн иргэн өнөөдөр буцах байсан боловч буцаагүй, одоо ажиглалтад байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Тус иргэний ойрын хавьтлуудаас коронавирус илрээгүй байна.

Д.Нямхүү: Бельгиэс ирсэн иргэн эх орондоо үлдэхээр шийдсэн
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.