| | USD/MNT 0₮

ФРАНКФУРТ ЯВСАН ЭМЭГТЭЙН БИЕД ЭЕРЭГ БИЕТ ИЛЭРСНЭЭС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ ГЭВ

Өчигдөр оройноос эхэлж Франкфурт явах гэж байсан эмэгтэйгээс коронавиурс илэрчээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан.

Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Белги улсаас ирсэн иргэн Д-д түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ хийхэд эерэг гарсан харин PCR шинжилгээ нь баталгаажиж халдвартай нь батлагдлаа хэмээн өнөө өглөө мэдээлэл гарсан юм.

Тэгвэл энэ мэдээлэлд ЭМЯ болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар хийлээ. Тэрбээр "Дотооддоо халдвар алдлаа гэсэн буруу ташаа мэдээлэл гаргаж, хүмүүсийг амар тайван амраасангүй. Хүний дархлаа унагаж байна. Буруу мэдээлэл анх гаргасан хүнд хариуцлага тооцож илрүүлэх ёстой.Үүнийг тайлбарлах юм бол биед нь эсрэг бие үүссэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл коронавирусээр өвчлөөд эдгэсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл халдварын тэмдэг үлдсэн. Вирус бол байхгүй. Виурс нь үхсэн харин эсрэг бие буюу коронавирус орж ирээд гараад явсан гэсэн үг. Гэтэл үүнийг эсрэг бие илэрлээ гэхэд коронавирус илэрлээ гэж худлаа мэдээлэл тарааж хүмүүсийг амраахгүй байна. 

Гэхдээ бид нар хяналт тавина. Өвдөөд эдгэрсэн гэдэг хэдий боловч ойр хавийнх нь 15 хүнд шинжилгээг яаралтай хийлээ. Бүгдэнд нь халдвар илрээгүй. Белги улсаас ирээд 50 гаруй хоносон. Өөрт нь ямар ч шинж тэмдэг илрээгүй. Хажуу ойр хавийнханд ч шинж тэмдэг илрэхгүй ч гэсэн өчигдрийн шинжилгээгээр илрэх байсан илэрсэнгүй. Өнгөрсөн цаг хугацааг нь сайн тооцоолж бодоорой" гэв. 

Бельги улсаас ирсэн эмэгтэйгээс коронавирус биш эсрэг биет биед нь илэрсэн гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.