| | USD/MNT 0₮

УРСГАЛ СӨРЖ, ЗАМЫН ЦАГДААГ АЛГАДСАН ЭМЭГТЭЙН ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАСЧ ХАРИУЦЛАГА ТООЦЛОО

Өчигдөр өглөө замын хөдөлгөөнд орохдоо урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн эмэгтэйн зөрчлийг нь илрүүлэн, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг алгадаж, хэл амаараа доромжилсон бичлэг цахим сүлжээнд тавигдсан билээ.

Харин Тээврийн цагдаагийн албанаас дээрх эмэгтэйг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ.

Мөн ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, биед нь халдсан хэргийг харьяа дүүргийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж буй талаар ТЦА, УСХ-ийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Ч.Чимэдбат мэдээлэв.

Зөрчил гаргасан жолооч эмэгтэй "Тухайн үед юу болсноо сайн санахгүй байна. Торгуулиа төлсөн. Ёстой уучлаарай. Тухайн үед ажилтай яарсан явсан" гэсэн мэдүүлгийг өгчээ. 

Тээврийн цагдаагийн албанаас дээрх эмэгтэйг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.