| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ:СӨҮЛ-УЛААНБААТАРЫН ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР ИРСЭН ИРГЭДЭЭС НЭГ ИРГЭНД ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 282 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрлээ. Тусгаарлаж эмчилгээ хийж эхэлсэн байгаа. Ингэснээр халдварын тоо 30 болж батлагдлаа. Харин өчигдөр ирсэн иргэдийн шинжилгээний хариу маргааш гарна. 

Харин Алтанбулагаар орж ирсэн жолооч нар болон тандалтын судалгаагаар авсан иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Франц улсын иргэн өнөөдөр нутаг буцсан бөгөөд түүнийг онгоцны буудал дээр гаргаж өглөө. Манай эмч нарт талархаж, монголчуудад баярлаж байгаагаа илэрхийлсэн. Эрүүл саруул болоод явсан түүнтэй гар барьж, маскаа авч тэврэлдээ саллаа" гэлээ. 

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн нэгнээс нь коронавирус илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.