| | USD/MNT 0₮

БЕЛЬГИЭС ИРСЭН ЭМЭГТЭЙГЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЧ ХОВД АЙМАГТ ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО

Бельги улсаас гуравдугаар сарын 8-нд Монгол Улсад ирсэн эмэгтэйд хийсэн түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрчээ. Энэ талаар Ховд Аймгийн онцгой комисс, Шуурхай штабаас мэдээлснээр тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаж буй юм байна.

Тус иргэнээс  өчигдөр  түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан тул одоо нарийвчилсан шинжилгээ хийгдэж байгаа аж. PCR шинжилгээний хариу түргэвчилсэн шинжилгээний хариуг батлах ёстой юм. 

Тухайн иргэн нь гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, буцаж Ховдоос дөрөвдүгээр сарын 12-нд автобусаар Улаанбаатар хот руу явсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй юм байна. Харин ойрын хавьтагч болох арван хүнээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан байна. 

Өчигдөр орой 23.00 цагийн үед Ховд аймгийн онцгой комисс хуралдаж, дөрвөн чиглэлд постууд гарч, Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хаасан байна.

Харин дээрх иргэний талаарх мэдээллийг ЭМЯ одоо 11.00 цагийн хэвлэлийн хурлаараа тодорхой мэдээлэл өгөх ажээ. 

 

Тус иргэнээс өчигдөр түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан тул одоо нарийвчилсан шинжилгээ хийгдэж байгаа аж. PCR шинжилгээний хариу түргэвчилсэн шинжилгээний хариуг батлах ёстой юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.