| | USD/MNT 0₮

Ихэр заяанд төрсөн ихрүүдэд баярын мэнд хүргэе

Өнөөдөр ихрүүдийн  баярын өдөр тохиож байна. Манай улсад ихрүүдийн өдрийг гурван жилд нэг удаа жил бүрийн тавдугаар сарын нэгний өдөр тэмдэглэдэг болоод 30 дахь жилтэйгээ золгож байна. Өнөөдөр улсын хэмжээнд 9000 гаруй ихэр байгаа гэх бөгөөд сүүлийн үед ихэр төрөлт нэмэгдэж байгаа аж.

Монгол Улсад 2019 оны жилийн эцсийн байдлаар 18 хүртэлх насны нийт ихэр хүүхэд 18 228 байна. Үүнээс 17918 нь 2, 310 нь 3 ихэр байна.  Өнгөрсөн 2019 оны байдлаар Монгол Улсад 9114 ихэр байна. Үүнээс  үүнээс 3 ихэр 103 бол 2 ихэр 8959 байна.

ИХЭР ЗАЯА

ИЖИЙНХЭЭ ХЭВЛИЙД ХАМТ Л ТОРНИСОН
ИЖИЛГҮЙ ХОВОР ХҮМҮҮН ЗАЯА
ИВЛЭЖ УЧРАН ХОРВООД МЭНДЭЛСЭН
ИХЭР ЗАЯА БИДНИЙ ЖАРГАЛ

ЭРГЭХ ХОРВООД ХОСЛОН ЗАЯАСАН
ИЖИЛ ЗАЯА БИДНИЙХЭЭ
ЭЭЖ Л ААВАА БАЯСГАСАН
ИХЭР ЗАЯА БИДНИЙХЭЭ

ХАРААЧ ХАРААЧ ХӨӨРХӨН ЮМАА ГЭЭД
ХААНА Ч ЯВСАН ХҮМҮҮС ӨХӨӨРДӨНӨ
ХУВЦАСАА ИЖИЛДҮҮЛЖ ӨМССӨН БИД
ХАРЦ ЗҮСЭЭРЭЭ ИЖИЛДЭН ГАЙХУУЛНА

УСНЫ ДУСАЛ ШИГ АДИЛХАН ЮМАА ГЭЖ
УУЛГА АЛДАН БИДНИЙГ ХАРАХ ЮМАА
ДУУЛСАН Ч ХАМТДАА ДУУЛААД
ЖАРГАСАН Ч ХАМТДАА ЭРХЛЭН ЖАРГАНАА

ТЭРСХЭН ХОЁР ҮРЭЭ ХАРААД
ТЭВЭРЧ ӨРГӨН ААВ МИНЬ ЭРХЛҮҮЛНЭ
ИЖИЛХЭН ХОЁР ҮРЭЭ ҮНСЭЭД
ЭЛГЭНДЭЭ ТЭВЭРЧ ЭЭЖ МИНЬ ЭНХРИЙЛНЭ 

Өнгөрсөн 2019 оны байдлаар Монгол Улсад 9114 ихэр байна. Үүнээс үүнээс 3 ихэр 103 бол 2 ихэр 8959 байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.