| | USD/MNT 0₮

Бүрэн эдгэрсэн франц иргэн маргааш нутаг буцна

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын анхны тохиолдол нь Франц улсын иргэн байсан.

Тэрбээр ХӨСҮТ-д 47 хоног тусгаарлагдаж, тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр эмчээр гардан эмчлүүлж, эдгэрч эмнэлгээс гарч, сувилалд шилжсэн байгаа билээ.

Харин монголчууд түүнд Анх-Отгон гэж нэр хайрласан бөгөөд тэрбээр маргааш нутаг буцахаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар-Франкфурт чиглэлийн чартер нислэгээр гэртээ харихаар болсон байна.

Тэрбээр Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Францын хөрөнгө оруулалттай "Бадрах Энержи" компанид ажилладаг бөгөөд гэртээ харьчихаад буцаж ирэхдээ халдвар тээгээд ирсэн байдаг юм. 

Франц улсын иргэн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн чартер нислэгээр гэртээ харихаар болсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.