| | USD/MNT 0₮

ФРАНЦ ИРГЭН МОНГОЛ ЭМЧЭЭР ЭМЧЛҮҮЛЭХГҮЙ ГЭЖ ГОЛЖ БАЙЖЭЭ

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 38 иргэнээс ес нь эмчлэгдэж, эмнэлгээс гарч гадуур эмчийн хяналтанд байна. Харин тэр иргэдийн дунд анхны тохиолдол болох Франц улсын иргэн байгаа юм.

Харин сүүлийн үед тус иргэнийг эмчилсэн эмчээс халдвар илэрчээ гэсэн мэдээлэл гарах болов. Энэ мэдээлэл ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар хийлээ.

Тэрбээр "Эмч нартаа өглөө болгон зөвлөмж өгөөд эмч нараа оруулдаг. Тийм мэдээлэл тараасан хүнийг шийтгэх хэрэгтэй. Санааны зоргоор ийм муухай яриа гаргаж болохгүй. Худлаа мэдээлэл тараасан иргэнийг олж шийтгэх ёстой. Бидний зохион байгуулалт жаахан л эвдэрвэл эргүүлэн засахад хэцүү болно. Бид нар бие биенээ хайрлах ёстой. Л.Чинбаяр эмчийг франц иргэн өөрөө хүсэлт тавьж, өөр эмчээр солиулахгүй гэж эмчлүүлсэн. Ц.Чинбаяр эмчийн хувьд өөрөө анх хөдөө орон нутгаас авчирч гардаж эмчилсэн хүн. 

Эхлээд франц иргэн манайд эмчлүүлэхгүй Франц руугаа буцна. Манай эмчилгээг голсон. Шууд явах маягийн юм ярьсан. Ингээд Чинбаяр эмч халз уулзаад эмчилгээ үйлчилгээг бодитой хийсэн учир тэр хүн өөртөө дүгнэлт хийгээд, энд үлдэхээр болсон. Тэгээд түүнийг Ц.Чинбаяр эмч эмчилж эдгээсэн юм шүү" гэлээ. 

 

Л.Чинбаяр эмчийг франц иргэн өөрөө хүсэлт тавьж, өөр эмчээр солиулалгүй эмчлүүлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.