| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Маргааш ирэх тусгай үүргийн онгоцонд эрсдэл үүсгэж болох зорчигчид ирнэ

Өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр"Өчигдөр халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 217 сорьцонд хийхэд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 иргэний давтан шинжилгээ мөн тандалтын зорилгоор 73 хүнд сорьцонд шинжилгээ хийсэн. Мөн Алтанбулаг боомтоор орж ирээд ажиглалтад жолооч нараас давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  

Өчигдөр тусгай үүргийн онгоцоор  ирсэн иргэдээс ХӨСҮТ-д таван хүн тусгаарлагдсан. Тэднийг сэжигтэй тохиолдол гэж үзсэн. Бусад нь ажиглалтын байр руу шилжсэн. Өнөөдөр энэ хүмүүсээс эхний сорьц авах ажлыг эхлүүлж байна. 

Бид нарын хувьд аюул өнгөрөөгүй, аюул урд байна. Дахиад хоёр онгоц авна. Германаас ирэх онгоцоор ирж байгаа хүмүүсийг хүнд байх болов уу гэж тооцоолж байгаа. Ирж байгаа онгоцууд дээр онцгой анхаарал тавьж ажиллана. Иргэн бүр хариуцлагатай байгаарай, маскаа сайн зүүж, нимгэн бээлий өмсч яваарай. Гараа сайн цэвэрлэх ёстой. Бие биедээ хатуу шаардлага тавьж, хянаж байснаар та Монгол Улсыг аварч байгаа гэсэн үг шүү. Таны эрүүл мэнд таны гарт байгаа юм шүү. Тэвчээр хатуужилтай байж энэ цаг хугацааг даван туулна. Бид дотооддоо халдвар алдаагүй байгаа нь их учиртай" гэлээ.

 

Бид нарын хувьд аюул өнгөрөөгүй, аюул урд байна. Дахиад хоёр онгоц авна. Германаас ирэх онгоцоор ирж байгаа хүмүүсийг хүнд байх болов уу гэж тооцоолж байгаа. Ирж байгаа онгоцууд дээр онцгой анхаарал тавьж ажиллана
Ярилцлага

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.