| | USD/MNT 0₮

ЭМЯ:АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ ХАЛДВАР АВАХ НӨХЦӨЛ БАЙДАЛ БҮРТГЭГДЭЖ БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар 215 оронд бүртгэгдлээ. Шинээр Тажикистан улсад бүртгэгдлээ. Нийт 3.2 сая хүн өвчилсөн байна. 

Өчигдөр БНСУ-аас тусгай үүргийн 278 хүн ирсэн бөгөөд өвчлөл ихтэй халдвартай эрсдлийн бүсээс ирсэн иргэдийг эрүүл мэндийн тусгаарлалтад оруулсан. Шинээр 289 хүнийг тусгаарласан байна. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн байна. Ялангуяа өвчлөл ихтэй орноос ирж байгаа иргэдийн дунд дэгдэлт байж болзошгүй. Бид цаашдаа хоёр үүргийн онгоцыг авна. Хамгаалалтад сайн байлгахгүй бол хүн амын дунд эрсдэл үүсэх аюултай. Ор дэрний ачаалал ч нэмэгдэх хандлагатай байна. 

Мөн ДЭМБ-аас анхааруулж байгаа зүйл бол ажлын байран дээрээ халдвар тархах нөхцөл үүсээд байна. Нийт халдвартай иргэдийн 40 гаруй хувь нь ажлын байран дээрээсээ халдвар авчээ. Тиймээс Засаг даргын захирамжаар сургалтын төв нээгдэж байгаатай холбогдуулан нэг удаа 10 хүнтэй богино цагаар нэг метрийн зайтай суух, анги танхимдаа хооллохгүй, хувцасаа сэгсэрч өлгөхгүй байх гэх мэт зөвлөмжийг гаргаж байна. 

Мөн тус байгууллагаас хяналтаа сулруулбал дахин сэдэрч, халдвар дэгдэх магадлал өндөр байгааг онцгойлон анхааруулж байна. 

 

Өчигдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн 278 иргэнийг тусгаарлалаа.
Нийгэм

Сэтгэгдэл (46)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.