| | USD/MNT 0₮

Халдварын шинж тэмдэг тод илэрсэн иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Өчигдөр орой Сөүлээс чартер нислэгээр 278 иргэн ирэв. Тэднээс сэжигтэй тохиолдлуудыг нь ХӨСҮТ-д тусгаарласан бол бусдыг нь амралтын газар болон зочид буудалд тусгаарлажээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Өчигдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд тусгай үүргийн нислэгээр 700 гаруй хүн хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангасан байна. Өчигдөр ирсэн иргэдийн дотор олон хоног дамжин халуурсан, ханиасан, суулгах шинж тэмдэгтэй хүмүүс байсан. Тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч эхэллээ” гэв.

Дашрамд дуулгахад, ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өчигдөр 273 хүн ирнэ гэж мэдээлж байсан ч 278 хүн иржээ. Учир нь Ажнай Д.Бат-Эрдэнэ, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нар тусгай үүргийн онгоцонд давуу эрхээ эдэлж бусдын хажуугаар дайрч, хүний тоог хэтрүүлэн ирсэн талаар эх сурвалж хэлж байна.

 

Өчигдөр ирсэн иргэдийн дотор олон хоног дамжин халуурсан, ханиасан, суулгах шинж тэмдэгтэй хүмүүс байсан. Тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч эхэллээ
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.