| | USD/MNT 0₮

УОК:Тусгаарлагдсан 60 иргэн 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй

Монгол Улс гаднаас иргэдээ шат дараалалтай татан авах ажиллагааг хийж байна. Өнөөдөр гэхэд Сөүлээс транзит нислэгээр 270 гаруй иргэнийг авчирч ХӨСҮТ болон амралтын газруудад хувиарлаж тусгаарлана.

Өнөөдрийн байдлаар 6000 гаруй иргэн эх нутагтаа ирж тусгаарлагдсан байна. 14-21 хоногийн тусгаарлах хугацаа дууссан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа бөгөөд тусгаарлалтад байгаа иргэд байр, хоолны төлбөрөө төлөх ёстой юм.

Тэгвэл зарим иргэд тусгаарлагдсан төлбөрөө төлөхгүй төр төлөх ёстой гэсэн байдлаар луу унжих болжээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 60 иошэн 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Ийм хүмүүсийг хуулийн байгууллагад өгнө гэдгийг Б.Ууганбаяр дарга хэллээ.

Өнөөдрийн байдлаар 60 иошэн 39.5 сая төгрөгийн төлбөрөө төлж барагдуулаагүй байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.