| | USD/MNT 0₮

Транзит нислэгээр иргэдээ авчрах онгоц орой 17.00 цагийн үед газардана

Улсын онцгой комисс шийдвэрээр тусгай үүргийн онгоцны нислэгийн тоог нэмж гурав болгосон. Дөрөвдүгээр сарын 30 буюу өнөөдөр БНСУ-ын Сөүл рүү, маргааш бас Сөүл рүү, тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэхээр болсон.

Өнөөдөр Инчеон онгоцны буудлаас АНУ, Зүүн өмнөд Ази, Европт байгаа иргэдийг татан авах юм. Нийт долоон улсаас 273 зорчигч ирэх юм байна.

Тэгвэл өнөө өглөө УБ-Сөүл чиглэлийн онгоц нислээ. Нисэх багийнхан транзитаар хүмүүсээ авчирна. Төлөвлөснөөр бол иргэдээ авч 17.00 цагт Буянт-Ухаад буух юм байна. Нисэх багийн бүрэлдэхүүнд Улсын онцгой комисс, Шуурхай штаб, Гадаад харилцааны яам, ЭМЯ, мэргэжлийн хяналт, ИНЕГ, МИАТ, хил, гаалийнхан оролцсон. Тэд авчирсан иргэдтэйгээ хамт  21 хоног тусгаарлагдах ёстой юм.

Сөүлээс транзит нислэгээр иргэдээ авчрах онгоц орой 17.00 цагийн үед газардана.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.