| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдээ хүлээж авах бэлтгэл ажлаа хангалаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Халдвартай байгаа иргэдийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийтдээ 163 хүний сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Дорноговь аймгийн 31 иргэнд давтан шинжилгээ хийхэд илрээгүй. Мөн тандалтын зорилгоор хийсэн хүмүүст халдвар илрээгүй бөгөөд өдөр болгон ийм шинжилгээ хийж байна. Дарханд 31 ачаа тээврийн жолоочид халдвар илрээгүй. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 71 хүн байна. Бусдыг нь гэрийн ажиглалтад гаргасан. Одоогоор чартер нислэгээр ирэх иргэдээ хүлээж авахаар бэлэн байдлаа хангасан. Гэвч орны хүрэлцээ дутагдалтай байгаа ч зохицуулна. 

ОХУ-аас ирсэн оюутнууд 20 гаруй хонолоо. Заримд нь гурав давтан хийлээ.  Харин халдвар авсан оюутнуудаас үлдсэн хүүхдүүдэд халдвар илрээгүй. Тэгэхээр аюул ингээд өнгөрч байна гэж тооцож байна" гэлээ. 

Дашрамд дуулгахад, транзит нислэгээр ирж байгаа зарим иргэдэд шинжилгээ хийх боломж байхгүй, шууд ирж байгаа юм байна.

Шууд үзэх: 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 71 хүн байна. Бусдыг нь гэрийн ажиглалтад гаргасан. Одоогоор чартер нислэгээр ирэх иргэдээ хүлээж авахаар бэлэн байдлаа хангасан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.