| | USD/MNT 0₮

Хоёр настай хүүхэд усанд осолдож, амиа алджээ

Хоёр настай хүүхэд усанд осолдож, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 29-ний 17.00 цагийн орчимд Дорнод аймгийн Халх голын нарийн голоос хоёр настай хүүхэд тогтоол усанд живж нас барсан байдалтайгаар олджээ. Энэхүү хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Урин дулаан цаг ирж байгаа энэ үед иргэд, олон нийт амралт зугаалгаар явахдаа анхаарал, болгоомжоо дээшлүүлж, бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу тоглуулахгүй байх, тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ болон цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хоёр настай хүүхэд усанд осолдож, амь насаа алджээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.