| | USD/MNT 0₮

Дэлхийн 35 орноос 9900 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьжээ

Дэлхий нийтийг нөмрөөд байгаа аюулт цар тахлын улмаас бараг гурван сая хүн өвчилж, 213 орны бүс нутагт халдварлан тархсан байна.

Гадаадын олон улс оронд хэцүүдэж туйлдаж байгаа ард иргэдээ Монгол Улс үе шат дараалалтайгаар татан авч байгаа. Өнөөдөр гэхэд Сөүл рүү тусгай үүргийн онгоц нисгэж транзит нислэгээр ирсэн 250 гаруй иргэнээ авчрахад бэлэн болсон.

Маргааш мөн Сөүлд ажиллаж амьдарч байсан мөн түр хугацаагаар оршин сууж байсан, өвчтэй зовлонтой гэх мэт иргэдээ татан авна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 35 орноос 9900 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ. Энэ тоо ч цаашид нэмэгдэнэ гэдгийг албаыныхан хэлж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 35 орноос 9900 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.