| | USD/MNT 0₮

Г.Загдаагийн хүчингийн хэргийг прокурорт шилжүүлжээ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон тус байгууллагын нийгмийн ажилтнуудад удаа дараа хүчиндүүлж, дарамтлуулж хохирсон талаараа Д.Халиун гэх эмэгтэй хэвлэлийн бага хурал хийж, Г.Загдаагийн ёс бус авирын талаар ярьсан билээ.

Улмаар цагдаагийн байгууллагаас иргэн Г.Загдааг хүчин хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэд хэдэн хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байгаа билээ. Мөн хүчингийн хэрэгтэй холбоотой нотлох баримт цагдаагийн байгууллагад байгаа гэсэн юм.

Харин түүнд хүчирхийлүүлсэн гэх эмэгтэй Д.Халиуныг түр хамгаалах байранд авсан бол хүүхдийг нь мөн хүүхдийн 108 тусгаарлах байранд авсан байна.

Тэгвэл хохирогч Д.Халиунд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа өмгөөлөгчийн хэлснээр Г.Загдаад холбогдох хүчингийн хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэх мэдээллийг өглөө.

Г.Загдаагийн хүчингийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.