| | USD/MNT 0₮

Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газартай ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох, Дипломат албаны тухай хуулийн дагуу томилолтын хугацаа нь дууссан элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. 

Мөн уг хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр 2016 оны есдүгээр сард томилогдсон байна. Түүнийг албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар чөлөөлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Түүний ХОМ-ийг харвал 2017-2018 онд ганцхан жилийн дотор хөрөнгө нь 755 саяас 1 тэрбум 675 сая төгрөг болтлоо өсөж, нэг тэрбумаар үнэлэгдэх газартай байна. Мөн Lexus-570, Volkswagen-Touareg маркийн хоёр автомашинтай байна. 

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Нийгэм

Сэтгэгдэл (33)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.