| | USD/MNT 0₮

Баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагуудыг АТГ шалгаж эхэлжээ

Өнгөрсөн жил улсын их баяр наадмаар 9 даван түрүүлж аварга цол хүртсэн Э.Оюунболдын нэр хүнд сэвтээд удаж буй. Түүнийг сэргээш хэрэглэсэн гэх баримтыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос зарласан билээ.

Харин өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшин “Сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн цолыг хураах асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина. Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч эцсийн шийдвэр гаргана” гэсэн юм.

Тэгвэл залуу аварга Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог, авлига авдаг гэх гомдлыг АТГ-т хүргүүлсэн юм. Тэдний гаргасан гомдолтой холбоотойгоор АТГ-аас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагын зарим хүмүүст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна. Тиймээс сүүлийн 10 жилийн хугацаанд сэргээшийн шинжилгээ өгсөн бөхчүүдийн хариу зөрсөн, сольсон асуудал байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, нягтлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.