| | USD/MNT 0₮

ЗГ:ЭМЧ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ЦАЛИНГИЙН 30 ХУВИЙН НЭМЭГДЛИЙГ ОЛГОНО

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, "Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалт"-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувь нэмэхэд орхигдсон Сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нарт 30 хувийн нэмэгдэл олгох тогтоол гаргалаа.

Хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалт"-д орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргасан байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.