| | USD/MNT 0₮

Маргааш нийт долоон улсаас 273 иргэн эх орондоо ирнэ

УОК-ийн Шуурхай штабаас маргааш тусгай үүргийн онгоц БНСУ-аас иргэдээ авчрах талаар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Ойрын өдрүүдэд тусгай нислэгийн гурван онгоцыг хүлээн авахаар бэлтгэл ажлаа хангасан. Маргааш Тусгай үүргийн онгоцоор нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ. Эдгээр иргэд транзит нислэгээр Сөүлд ирсэн иргэд байна.

Мөн тавдугаар сарын 1-нд БНСУ-д буй иргэдээ авчирна. Энэ тусгай үүргийн нислэгт УОК-ийн таван шаардлагаас гадна БНСУ-ын Хууль зүйн яам визийн хугацаа хэтрүүлэн тусгаарлагдах байранд буй Монгол Улсын иргэд болон Солонгосын өршөөлийн хуульд хамрагдан суллагдаж буй монголчуудаас боломжоороо тусгай үүргийн нислэгт хамруулаач ээ гэдэг хүсэлт тавьсны дагуу тэдгээр иргэдээс боломжоороо нислэгт хамруулж байна” гэлээ.

Маргааш Тусгай үүргийн онгоцоор нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.