| | USD/MNT 0₮

Г.Мөнгөн:Улсаас өгч байгаа хүүхдийн 20 мянган төгрөгийг хуримтлал гэж бодож байгаа бол онигоо шүү

Шилдэг номын жагсаалтад тэргүүлж буй “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ”, мөн “Тархины блок” зэрэг номын зохиогч, лектор Г.Мөнгөн эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үеийг ухаалаг хэрэглээгээрээ хэрхэн яаж давж гарах талаар зөвлөгөө мэдээллийг тогтмол хүргэж байна.

Тэрбээр хуримтлал яаж үүсгэх, мөнгөний үнэ, санхүүгийн сахилга бат байдал, боломж нөөц, боловсрол гэж юуг хэлэх, зургаан дансны арга гэж юу юм, хувь хүний хөгжил гэх мэтээр илтгэл тавьдаг юм.

Түүний нэг хэлсэн үнэтэй зөвлөгөө гэвэл “Хүүхдүүддээ нээсэн хадгаламжийг үрэхгүй байхын тулд хадгаламжийн багц нээх ёстой. Эхлээд томчууд өөрсддөө хадгалж сурах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө хадгаламжаас дараагийн хадгаламжаа салаалуулах. Гэтэл бид нар өөрсдөө хадгалж эхлээгүй байж хүүхдүүддээ хадгаламж нээх гээд байдаг. Гэтэл таны амьдрал эрсдэлтэй байгаа учраас таны хүүхдийн хадгаламж эрсдэлтэй гэсэн үг. Нэгэнт та өөрийн асуудлаа шийдээгүй бол хүүхдийн хадгаламж эрсдэлтэй.

Хоёрдугаарт улсаас өгч байгаа мөнгийг хадгаламжинд тооцвол яг үнэндээ онигоо юм шүү. Таны өгөөгүй мөнгө. Гэтэл тэр 20 мянган төгрөгийг бахархаж ярьдаг хүмүүс байдаг. “Би улсаас өгч байгаа мөнгийг дансанд нь шууд хийчихдэг юмаа” гэж ярина.

Улс өгөөгүй бол сард 20 мянган төгрөг байхгүй гэсэн үг. Улсын хүүхэд биш уг нь таны хүүхэд биз дээ. Одоогийн нийгэм шал өөр, боловсрлын эрин зуун, мэдлэг дээр тулгуурлсан хөгжил дэвшил яригдаж байна. Та хүүхэддээ  хөрөнгө оруулалт хийхдээ хард биш биет хөрөнгө оруулалт буюу мэдлэгийг худалдаж авч өгч байгаарай” гэсэн юм.  

Үргэлжлэлийг дараах ярилцлагаас... 

Хүүхдүүддээ нээсэн хадгаламжийг үрэхгүй байхын тулд хадгаламжийн багц нээх ёстой. Эхлээд томчууд өөрсддөө хадгалж сурах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө хадгаламжаас дараагийн хадгаламжаа салаалуулах. Гэтэл бид нар өөрсдөө хадгалж эхлээгүй байж хүүхдүүддээ хадгаламж нээх гээд байдаг. Гэтэл таны амьдрал эрсдэлтэй байгаа учраас таны хүүхдийн хадгаламж эрсдэлтэй гэсэн үг
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.