| | USD/MNT 0₮

Австри улсад эхнэртээ үнэтэй хаус авч өгсөн Н.Золжаргалын хэргийг шүүхэд шилжүүлэв

 

Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг ЭЦА, АТГ-аас хэд хэдэн үндэслэлээр шалгаж, нэг бус хэрэгт яллагдагчаар тооцон шалгаад удаж буй.

Тухайлбал, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкинд зээл олгохдоо маш бага хүүтэй шилжүүлсэн, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан гэх зэрэг үндэслэлээр Н.Золжаргалыг мөрдөн шалгаж, яллагдагчаар татаж шалгаж дуусаад хэргийг прокурорт шилжүүлсэн талаар албаны эх сурвалж хэлсэн юм.

АТГ-аас мэдээлэхдээ “Н.Золжаргалд холбогдуулан гурван багц асуудлыг шалгаж байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа арилжааны банкуудад хуулиар тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон, Австри улс руу мөнгө шилжүүлж, байшин худалдан авсан, хууль зөрчсөн хэлцэл хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа” гэсэн.

Шалгалтаар Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал 2013-2016 онд төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлсэн нь тус улсаас ирүүлсэн баримтаар тодорхой болсон. Улмаар тэр 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гэдгийг Австрийн прокурорийн газраас шүүхийнх нь зөвшөөрлөөр гаргаж, Монгол Улсад ирүүлсэн баримт буй. Тиймээс Н.Золжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн буруутгаж, хэргийг шүүхэд шилжүүлж, хэргийг дэнслэх нь тодорхой болов. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. 

Монголбанкнаас Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкинд зээл олгохдоо маш бага хүүтэй шилжүүлсэн, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргасан гэх зэрэг үндэслэлээр Н.Золжаргалыг мөрдөн шалгаж, яллагдагчаар татаж шалгаж дуусаад хэргийг прокурорт шилжүүлсэн талаар албаны эх сурвалж хэллээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.