| | USD/MNT 0₮

Сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн цолыг хураах шийдвэр гарч, гэхдээ Ерөнхийлөгч шийднэ

 

Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Уг шинжилгээгээр хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар комиссоос өнгөрөгч наймдугаар сард мэдээлсэн билээ. Наадмын түрүү бөх Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдын хувьд өөрийг нь гүтгэсэн хэмээн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэж нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байсан бол Улсын начин Д.Цэрэнтогтох шинжилгээний дүнгээ хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэрбээр Б сорьцын шинжилгээ хийлгэсэн. Түүний Б сорьцийн хариу ч А сорьцийн хариутайгаа таарсан байдаг.

Тэгвэл өчигдөр Үндэсний бөхийн салбар хороо хуралдаж хоёр бөхийн цол, чимгийг хураах эсэх тухай шийдвэр гаргажээ.

Энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр ирц өндөртэйгөөр хуралдаж, допинг илэрсэн хоёр бөхийн асуудлыг хэлэлцсэн. Улсын баяр наадамд түрүүлсэн аварга Э.Оюунболд болон Улсын начин Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Э.Оюунболд В сорьцийн шинжилгээг хүлээхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Д.Цэрэнтогтох В сорьцийн шижилгээг харна гэдгээ хэлсэн. В сорьцийн шинжилгээний хариу А сорьцтойгоо таарсан.

Хурлаар энэ жилийн баяр наадамд түрүүлж, аварга болсон Э.Оюунболд болон тав давж начин цолоо бататгасан Д.Цэрэнтогтох нарын даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрт хүрсэн. Мөн наадмын барилдааны таваас дээш даваанд буюу Э.Оюунболдод унасан дөрвөн бөхөд нөхөж цол олгохоос гадна улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгохоор шийдсэн.

Гэхдээ Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны энэхүү шийдвэр эцсийнх биш гэдгийг санах хэрэгтэй. Бид саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьж байгаа бөгөөд шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана" гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл өчигдрийн байдлаар улсын цол хураах санал Ерөнхийлөгчид ирээгүй байгаа талаар хэвлэлийн албанаас нь мэдээлсэн билээ.

Хурлаар энэ жилийн баяр наадамд түрүүлж, аварга болсон Э.Оюунболд болон тав давж начин цолоо бататгасан Д.Цэрэнтогтох нарын даваа бүрийг хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийдвэрт хүрсэн. Мөн наадмын барилдааны таваас дээш даваанд буюу Э.Оюунболдод унасан дөрвөн бөхөд нөхөж цол олгохоос гадна улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгохоор шийдсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.