| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амиа алдсан ноцтой осол гарчээ

Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоогүй, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас өнгөрөгч амралтын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас есөн хүн гэмтсний дөрөв нь хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүүхдийн амь нас хохирсон байна.

Тэгвэл өчигдөр мөн Говь-Сүмбэр аймагт дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар ТЦА-наас мэдээллээ. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Өехий” гэдэг газар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан  иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн 4 зорчигчтой “Бонго жи-2” загварын бага оврын ачааны автомашин мөргөжээ. Үүний улмаас автомашин шатаж, аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 22:28 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн О/36 настай, эрэгтэй/, Г /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эрэгтэй/, М /40 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гал түймэрт өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амиа алдсан ноцтой осол гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.