| | USD/MNT 0₮

Да.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийг удахгүй шүүх үү

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөнд гарын үсэг зурж, Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр буруутгаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Да.Ганболдыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өмнө нь гарч байсан билээ.

Тодруулбал, түүнийг 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр “Дубайн гэрээ” хэмээн алдаршсан Оюутолгойн далд бүтээн байгуулалтын гэрээнд Монголын Засгийн газрыг төлөөлж гарын үсгээ зурсан бөгөөд энэхүү гэрээний улмаас Оюутолгойн орд газраас Монгол Улсад орж ирэх байсан ашиг олон жилээр хойшилсон гэх.

Тэгвэл нийтлэлч Баабар ингэж жиргэжээ. Тэрбээр “Одоо халзан Ганболдыг шүүнэ. Түүний улсад учруулсан хохирлыг мэдэх үү? 176 мянган их наяд төгрөг! Энэ лав миний нэрлэж чадахгүй тоо. 176 000, 000 000 000 000 000 ₮. Энэ нь Монголын 170 жилийн улсын нэгдсэн төсөв. Энэ тоог АТГ шинжээчид гаргаж прокурор зөвшөөрөөд шүүхэд өгсөн” гэжээ.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөнд гарын үсэг зурж, Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр буруутгаж, “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Да.Ганболдыг АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өмнө нь гарч байсан билээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.