| | USD/MNT 0₮

Сүхбаатарын талбайд бизнес эрхлэгчид тайван жагсаал хийхээр болжээ

Коронавирусийн халдвараас болж эдийн засаг нь хүндэрч, бизнес нь зогсоод байгаа бизнес эрхлэгчид Сүхбаатарын талбайд жагсаал хийхээр болжээ.

Тодруулбал, ирэх тавдугаар сарын 01-нд МҮХАҮТ-аас дээрх жагсаалыг зохион байгуулах бөгөөд ковид 19-ийн эрсдэлтэй нөхцөлд Засгийн газраас арга хэмжээ авахгүй байна. Тиймээс тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрлээ хэмээн тус танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин мэдээлэл хийжээ.

Бизнес эрхлэгчид энэ хүнд нөхцөл байдал үргэлжилбэл олон аж ахуйн нэгж байгууллага хаалгаа барьж, ажилгүй иргэдийн тоо улам нэмэгдэж, ядуурал нүүрлэнэ.

Иймээс тэд Засгийн газарт шаардлагаа тавьж, Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. 

Коронавирусийн халдвараас болж эдийн засаг нь хүндэрч, бизнес нь зогсоод байгаа бизнес эрхлэгчид Сүхбаатарын талбайд жагсаал хийхээр болжээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.