| | USD/MNT 0₮

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВЛАА

Өнөөдрийн /2019.10.04/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж, уг хоригийг хүлээн авахаар боллоо. Санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 64.2 хувийн саналаар хоригийг хүлээж авлаа.УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Намын бүлэг Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан. Бүлгийн хуралдаанаар хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэлээ" гэж мэдэгдэж байсан боловч ердөө 19 гишүүн тус хоригийг авахгүй байх намын бүлгийн шийдвэрийг дагасан бол дийлэнх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.