| | USD/MNT 0₮

Дарханы замын бетон хучилтыг хийж байна

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замын засвар, шинэчлэлийн ажил одоогоор  50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, эхний багц дээр асфальт бетон хучилтыг хийсэн байна.

Эхний багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажлыг 244 ажилтан, 107 машин, техниктэйгээр гүйцэтгэж байгаа юм.

Ирэх арваннэгдүгээр сарын 1-н гэхэд одоо байгаа хоёр эгнээ замыг шинэчлэн ашиглалтад оруулах үүрэг даалгавартайг салбарын сайд нь хэлсэн бөгөөд холбогдох албаныхан ажлыг шуурхайлж байгаа ажээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр хоёр эгнээ замын засвар, шинэчлэлийн ажил одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, эхний багц дээр асфальт бетон хучилтыг хийсэн байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.