| | USD/MNT 0₮

Д.Оюунхорол:Өрх толгойлсон ээжүүдэд тусламж үзүүлмээр байна

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өчигдрийн чуулганы хуралдаан дээр хэлсэн үг олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулаад байна.

Түүний хувьд сургууль цэцэрлэг амарсан энэ үед хүүхдүүд гэртээ байгаа бөгөөд их идэж байна. Өрхийн зардал өслөө гэсэн утгатай зүйл ярьсныг нийгмийн сүлжээнд гуйвуулан мушгиж эхэлсэн байна.

Уг нь бол Д.Оюунхорол гишүүн “Цар тахалтай тэмцэх тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Засгийн газар, Онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн яам сайн ажиллаж байгаа. Ковидын үед бид юуг анхаарах талаар энэ хуулинд тодорхой зааж өгчээ.

Өнөөдөр зөөвөрлөгдөж орж ирж байгаа халдварын тоо өдөр бүр нэмэгдэж байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна.

Гэхдээ цар тахлын эсрэг хуульд маск зүүгээгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно гэсэн байсан. Үүнийг эргэж харах боломж байна уу. 150 мянган төгрөг бол өнөөдрийн ажилгүй, орлогогүй байгаа үед чангадна. Энэ бол төрийн албан хаагчийн хагас сарын цалингийн 50 хувь. Тиймээс 25-30 мянган төгрөгөөр торгож болохгүй юу гэдэг санал байна. 

Мөн Өрх толгойлсон эмэгтэйчүүд, олон хүүхэдтэй ээж нар, орлого нь буурсан өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүмүүнлэгийн, тусламжийн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байна. Хүүхэд сургууль, цэцэрлэгт явж байхдаа үдийн цай, хоол иддэг байсан. Гэтэл хүүхэд гэртээ байхаараа өдөржин идэж уудаг юм байна. Тийм учраас гэр бүлийн зардал маш их хэмжээгээр нэмэгдэж байна. Тиймээс амны хаалт болон ариутгах бодис, хоол хүнс гэх мэтээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болов уу. Үүнийг төрөөс гаргаж байгаа хуулиараа зохицуулах саналтай байна" гэлээ. 

Гэхдээ цар тахлын эсрэг хуульд маск зүүгээгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно гэсэн байсан. Үүнийг эргэж харах боломж байна уу. 150 мянган төгрөг бол өнөөдрийн ажилгүй, орлогогүй байгаа үед чангадна. Энэ бол төрийн албан хаагчийн хагас сарын цалингийн 50 хувь. Тиймээс 25-30 мянган төгрөгөөр торгож болохгүй юу гэдэг санал байн
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.