| | USD/MNT 0₮

У.Хүрэлсүх:ДЭМБ-ын Суурин төлөөлөгч "Монгол Улс өнөөдөр диваажин шиг байна" гэж хэлсэн байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар өнөөдөр "Мөнхийн тун" компанийн үйл ажиллагаатай танилцав. 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газрын зүгээс цар тахлыг бүрэн хяналтдаа авсан гэж үзэж байгаа. Ковид 19 халдвар зөөвөрлөгдөж орж ирж байна. Дотооддоо тархаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Халдварын шинжилгээг зөвхөн гаднаас орж ирж байгаа иргэдээс аваагүй. Ард иргэдээс ч тестийн аргаар түүвэрлэн авч тандалтаар шинжилгээ хийж байна. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдвар улсын минь хэмжээнд ямар нэг байдлаар тархаагүй байна. Бурханы авралаар халдварыг хяналтдаа барьчихаад байна. 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч "Монгол Улс өнөөдөр диваажин шиг байна" гэж хэлсэн байна. Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгааг бид бүгдээрээ мэдэж байна. Өдөрт 2000-3000 хүн үхнэ гэдэг үнэхээр аймшигтай. Монголд ийм нөхцөл байдал үүсвэл яана. Монголд энэ нөхцөл байдал үүсвэл ямар аймшигтай зүйл болох вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг цаг тухайд нь авч байна. Ард иргэдийн ухамсар ч маш сайна. Амны хаалтгүй иргэд алга. Бүгдээрээ ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж байна. Цаг алдалгүй мэдрэмжтэй ажиллаж байна. Өөрийгөө болон өрөөлийг хамгаалах нь иргэн хүний үүрэг. 

Өнөөдөр Хоёрдугаар эмнэлгийн өргөтгөлийн явцтай танилцлаа. Улсын хэмжээнд маш сайхан лабораторитай болсон байна. Маш олон шинжилгээг эсийн түвшинд хийх нөхцөл боломжтой болсон байна. Нөхцөл байдал хүндэрвэл хоёрдугаар эмнэлгийг ковид 19-ын эсрэг арга хэмжээг энэ эмнэлэгт авна. Хүндэрсэн хүнд тусламж үзүүлэх 200 гаруй ор байна. 

Мөн цэргийн төв эмнэлэгт 500 гаруй ор байна. Дээр нь ХӨСҮТ байна. Тэгэхээр нөхцөл байдал хүндэрлээ гэхэд 1000 хүнийг шууд тусгаарлаад эрчимт эмчилгээ хийх боломж байна. Бэлтгэл ажлыг сайн хийж байна. 

Түүнчлэн нэн яаралтайгаар 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ эмнэлгийг эхлээд халдварын эсрэг авах арга хэмжээнд ажиллана. Цаашдаа өөрийнх нь үндсэн чиглэлээр ажиллуулна. 

Бид нэн түрүүнд хорио цээрийн дэглэмээ сахих, амны хаалтаа зүүж, гадуур гарахгүй байх, метр хоорондын зайгаа барих ёстой. Энэ тахлаас хамгийн сайн хамгаалах зүйл бол хүний өөрийн дархлаа. Дархлаагаа хамгаалахын тулд спортоор хичээллэ, нар салхинд яв, хоолоо сайн идэх, цаг тухайдаа унтаж амар. Орой 22.00 цаг гэхэд орондоо ороод амарсан байх ёстой. Архи уувал коронавирусээс хамгаална гэх худал мэдээлэл түгсэн байна. Харин ч дархлаа суларна шүү. 

Төр засгаас гаргаж байгаа шийдвэрийг иргэн бүр ёсчлон биелүүлэх хэрэгтэй. Тэгж чадвал Монгол Улс одоо байгаа диваажин шигээ амар амгалан байна. Аюул хаалга тогшоод ороод ирсэн ч хамгаалалтад орж бүслэгдчихээд байгаа болохоос бариад байна. Энэ задрах вий, мутацид ороод явбал нөхцөл байдал улам хүндэрнэ шүү. Тиймээс бид бүгдээрээ болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй. 

Коронавирусийн халдвар 1-1.6 жилийн дараа вакцин гарч байж, энэ аюулт байдал дуусна. Бид доод тал нь 1 жил ийм байдалтай байх нь. Дэлхийн нөхцөл байдал сайжирч байж, Монгол Улсын хорио цээрийн дэглэм суларна. Вакцин гарч энэ аюулт халдвараас ангижрна шүү" гэлээ. 

Төр засгаас гаргаж байгаа шийдвэрийг иргэн бүр ёсчлон биелүүлэх хэрэгтэй. Тэгж чадвал Монгол Улс одоо байгаа диваажин шигээ амар амгалан байна. Аюул хаалга тогшоод ороод ирсэн ч хамгаалалтад орж бүслэгдчихээд байгаа. Задрах вий, мутацид орох вий. Тиймээс бид бүгдээрээ болгоомжтой, хариуцлагатай байх хэрэгтэй.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.