| | USD/MNT 0₮

Д.Эрдэнэсувд: Салхитын мөнгөний ордтой холбогдсон зургаан шүүгчийн хэргийг прокурор хянаж байна

 

Олны анхаарлыг татсан хэргүүд хаана ямар шатандаа байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Салхины мөнгөний ордтой холбоотой нэр бүхий зургаан шүүгчийн хэрэг, Онцгой байдлын албаны газар ажиллаж байсан албан тушаалтанд холбогдох хэрэг, мөн Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан албан тушаалтанд холбогдох хэргийг прокурорын байгууллага хянаж байна.

Харин Ховд аймгийн байгалийн цогцолборт газар нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал хууль бусаар олборлож байсан “Өгөөжтэй-Өв” компанийн захиралд холбогдох хэргийг хянаж үзээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын даалгавар бичээд АТГ-т буцаасан.

Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдээд харьяаллын дагуу шүүхэд гэм буруутай эсэхийг шийдүүлэхээр шилжүүлсэн олон хэрэг бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн, сайд асан Б.Батзориг, Төрийн нарийн бичгийн дарга, ЖДҮХС-ийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг шилжүүлсэн. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төв банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг байна. Мөн Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга нар бүлэглэн удаа дараагийн үйлдлээр их хэмжээний мөнгөний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг ч мөн шилжүүлсэн байгаа” гэв.

Д.ЭРДЭНЭСУВД "НИЙСЛЭЛИЙН ХАРЬЯА ГАЗРЫН ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХ САНАЛТАЙГААР ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН"

 

Олны анхаарлыг татсан хэргүүд хаана ямар шатандаа байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд мэдээлэл өглөө.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.