| | USD/MNT 0₮

Жингийн илүүдлээс болж “Оюутолгойд” ажилд орж чадаагүй залуу өлсгөлөн зарлажээ

 

Уул уурхайн Оюутолгой ХХК, иргэн Ц.Чинбат нарын хооронд үүссэн “Хүний эрх зөрчсөн” гэх маргаан хагас жил гаруй үргэлжилсний эцэст шүүхээр зөв буруугаа тогтоолгож тэрбээр ялсан байдаг юм.

Иргэн Ц.Чинбат нь хоёр жилийн өмнө Оюутолгойн “Аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч”-аар ажилд орохоор өргөдөл гаргаж, дөрвөн шатны шалгалтад тэнцсэн ч “хэт тарган” гэсэн үндэслэлээр ажилд аваагүй байна. Учир нь “Оюутолгой” компанийн дотоод журамд 100 кг-аас дээш жинтэй хүнийг ажилд авахыг хориглосон заалт байдаг аж. Маргаан эндээс эхэлсэн байдаг.  Биеийн жингээсээ болоод ялгаварлан гадуурхагдсан Ц.Чинбат ХЭҮК-т хандаж, цаадуул нь судалж үзээд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг зөрчсөн дээрх заалтыг дотоод журмаасаа хасахыг “Оюутолгой” компаниас шаардсан албан бичиг илгээж байсан. Гэвч компани “Оффисын О3 ангиллын ажлын байранд ажиллах иргэн нь 100 кг-аас бага биеийн жинтэй байх” гэсэн заалтыг байгууллага дотроо мөрддөг дотоод журмаасаа хасах боломжгүй” гэсэн хариу өгчээ.

Тиймээс иргэн Ц.Чинбат нь энэ даваа гарагаас эхлэн “Моннис”-ийн байранд байрлах Оюутолгой компанийн үүдэнд өлсгөлөн зарлажээ. Тодруулбал, компанийн удирдлагуудтай уулзах гэсэн боловч хүлээж аваагүй учир шаардлага хүргүүлжээ.

Шаардлагадаа “Миний тэмцэл үргэлжлэх болно. Нийт 97 хүнээс  нэгдүгээр байрт шалгарч тэнцсэн байхад  ажилд авахгүй байгаа нь  хүнийг ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж буй үйлдэл.

Миний тэнцсэн  ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж  намайг ажилд авах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж бичжээ.

Миний тэмцэл үргэлжлэх болно. Нийт 97 хүнээс нэгдүгээр байрт шалгарч тэнцсэн байхад ажилд авахгүй байгаа нь хүнийг ялгаварлан гадуурхаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж буй үйлдэл. Миний тэнцсэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж намайг ажилд авах хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.